Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Эрүүл мэндийн сайдтай уулзлаа.





      Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Фернандез Ломмэн Эрүүл мэндийн сайдтай уулзлаа. Уулзалтын үеэр манай улсын эрүүл мэндийн салбарт АХБ -ны тусламжтай хэрэгжиж байгаа төслүүд, тэдгээрийн ахиц, тулгарч буй асуудaл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал хуваалцав. Мөн цаашдын хамтын aжиллагаа, жишээ нь шинээр хэрэгжих  “ЭМССС-VI буюу эмзэг бүлгийн иргэдэд хүргэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн талаар ярилцав. Энэ төсөл нь Улаанбаатар хотын ядуу эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах  зорилготой бөгөөд шинээр 10 өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн шинэ эмнэлэг нэгийг  барьж байгуулах, хоёр эмнэлгийг сэргээн засварлах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. 

       Азийн Хөгжлийн Банк  Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөгжлийн стратеги энэ 11-р сард танилцуулагдана. Уг баримт бичигт эрүүл мэндийн салбарт хэрэгжих төсөл хөтөлбөр орсон бөгөөд сангийн яамтай тохиролцоход дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн сайдаас хатагтай Ломмэн хүслээ. Харин эрүүл мэндийн сайдын зүгээс резидент эмч нарыг цалинтай сургахад туслалцаа үзүүлэхийг хүсэхэд, Суурин төлөөлөгч АХБ-ны боломж бололцоог судлаад хариу мэдэгдэхээр боллоо. 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол