Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг баригдана





Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-4 төслийн хүрээнд мөн ДЭМБ-ын техник туслалцаатай Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандарт шаардлагыг хангасан жишиг эмнэлэг барихаар төлөвлөгдөж байна.

Эмнэлгийн барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөг Нидерланд улсын Симед компани хийж гүйцэтгэсэн. Жишиг эмнэлэг нь эмнэлзүйн 7-оос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий,  жилд дунджаар 10,000 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47,000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцохын зэрэгцээ оношилгоо эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Жишиг эмнэлэг байгуулах үйл явц нь хэд, хэдэн үе шаттай бөгөөд эмнэлгийн барилга барих газрыг чөлөөлөх барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хангилцаг” ХХК тендерт шалгаран ажлаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар эмнэлгийн барилга, тоног, төхөөрөмж угсралтын ажил хийх гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулахаар тендер зарлаад байна.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол