2010 оны 5-р сарын 7-ны өдөр 12.00 цаг, ЭМЯ-ны 204 тоот
Өрхийн загвар эмнэлэг байгуулж, үр дүнг тооцон үндэсний хэмжээнд туршлага нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт өрхийн загвар эмнэлэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа.
АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй ЭМСХХ-3 төслийн хүрээнд Улаанбаатар хотын өрхийн 2 эмнэлгийг барилга, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны хувьд загвар болгон хөгжүүлж цаашид сайн туршлагыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг Чингэлтэй болон, Сонгинохайрхан дүүрэгт 2008-2013 онуудад хэрэгжүүлнэ.
Төслийн үр дүнд өрхийн эмнэлгийн санхүүжилт, шатлал алгасан үйлчлүүлэх журам, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ, хүний нөөц, байгууллагын хөгжлийн асуудлыг цогцоор шийдэж, өрхийн эмнэлгийн үйлчилгээг олон улсын стандарт, туршлагад нийцсэн аргачлал, арга барилын дагуу нэвтрүүлэх нөхцөл бүрдэх юм.
Төсөлд ЭМЯ, НЭМГ, ЭМСХХ-3 төсөл, VSO-ийн Монгол дах хөтөлбөр, ЧД-ийн ЭМН, ЧД-ийн 15-р хорооны “Энэрэнгүй сэтгэл” өрхийн эмнэлэг зэрэг 6 байгууллага хамтран ажиллана. Төслийг ЧД-ийн ЭМН, VSO-ийн Монгол дах хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааг АХБ-ны ЭМСХХ-3 төсөл, VSO-ийн Монгол дах хөтөлбөрөөс санхүүжүүлж, техникийн дэмжлэг үзүүлж ажиллана.
Төслийн санхүүжилт 657, 5 сая төгрөг
Үүнээс АХБ-332,8 сая
ЧДЭМН-128,6 сая төгрөг тус тус санхүүжүүлнэ.
Чингэлтэй дүүргийн 15-р хороо нь хүн ам шигүү суурьшсан, эмзэг давхаргын хүн ам их, дэд бүтэц сайн хөгжсөн хэдий ч өрхийн эмнэлгийн байшин нь анх 1974 онд хэсгийн эмнэлэгийн зориулалтаар баригдсан байна. Төслийн хүрээнд одоогийн барилгыг бүрэн шинэчилж, өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд ЭМШУИС, VSO-ийн Монгол дах хөтөлбөрийн сайн дурын ажилтнууд эмч, ажилчдад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох сургалт явуулж, дагалдуулан ажиллах юм. Цаашид өрхийн 15-р хорооны эмнэлэг нь ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны тэнхимийн бааз эмнэлэгээр ажиллах бүрэн боломж нээгдэнэ.
Төсөл нь үйл ажиллагааны дараах 4 зорилтын хүрээнд хэрэгжинэ. Үүнд:
Төслийн үр дүн, тогтвортой байдалнь дээрх 6 талуудын хамтын ажиллагаа, төсөлд үзүүлэх дэмжлэгээс шууд хамааралтай бөгөөд өнөөдөр үзэглэж байгаа харилцан ойлголцолын санамж бичиг нь талуудын оролцоог хангах албан ёсны баримт бичиг болж байна.
Харилцан ойлголцлын санамж бичигт доорхи хүмүүс гарын үсэг зурлаа: