“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖЕР” сургалтын төгсөлтийн үйл ажиллагаан боллоо.





2015 оны 09-р сарын 17-ны өдөр

ЭМСЯ-ны захиалгаар АХБ-ны ЭМСХХ-4 төслийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн салбарын эмнэлгийн удирдлагуудын ур чадварыг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх зорилгоор АШУҮИС-ийн НЭМС, Удирдлагын академи, МНЭММН-ийн хамтран 2015 оны 01-05 дугаар сард зохион байгуулагдсан “Эмнэлгийн менежер” мэргэжлээр мэргэшүүлэх сургалт 2-ын хаалтын үйл ажиллагааг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд боллоо. Уг арга хэмжээнд ЭМСЯ, АХБ-ны ЭМСХХ төсөл, АШУҮИС-ийн НЭМС, Удирдлагын академи, МНЭММН-ийн удирдлагууд, дотоодын зөвлөх, сургагч багш нар болон суралцагсдын төлөөллүүд оролцлоо.

Үйл ажиллагаа сургалтыг зохион байгуулсан, сургалтын үйл ажиллагааг дэмжиж ажилласан 4 байгууллагын удирдлагууд, сургагч багш нарын сургалтын үйл ажиллагаа, зохион байгуулалт, цаашид сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах талаар санал солилцлоо. Тус үйл ажиллагааны дараа сургалтанд хамрагдсан 5 эмч, удирдах ажилтнууд бусад суралцагсдыг төлөөлөн сургалтаар олж авсан мэдлэгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн амжилт, асуудал, судалгааны чиглэлээр 10 минутын илтгэл танилцууллаа. 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол