Оксфорд Полиси Менежмент зөвлөх багийн гэрээний хаалтын ажиллагааны ёслол





Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-4 төслийн хүний нөөцийн хөгжил, эмийн аюулгүй байдлын дэглэмийг сайжруулах чиглэлээр ажилласан Оксфорд Полиси Менежмент зөвлөх багийн гэрээний хаалтын ажиллагааны ёслол  2015 оны 09 дүгээр сарын 16-нд болж ЭМСЯ, АХБ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, МХЕГ, ЭМХТ, АШУҮИС, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм”  холбоо болон зөвлөх багийн төлөөлөл оролцлоо.  

ЭМСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Оюунсүрэн төслийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн амжилттай ажилласан Их Британи улсын Оксфорд полиси менежмент пүүс, хамтран консорциум болж ажилласан Нидерландын Хера интернэшнл, Монголын Гэрэгэ партнерс зөвлөх багийн олон улсын болон дотоодын зөвлөхүүд, багийн ахлагч Ноён Вилберт Банненберг-д талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол