Төслийн захирал, Удирдах хороо,





ЭМСХХ-4,5 төслийн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал нь Эрүүл мэндийн яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга 

Төслийн захирлын хариуцлага, үүргүүд нь: ЭМСХХ-4, 5 төслийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, төслийн явцын гүйцэтгэл, үр дүнгийн талаар тогтмол хугацаанд тайлагнаж ажиллана. 

ЭМСХХ-4,5 төслийн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдах хорооны бүрэлдэхүүн

Төслийн хөгжлийн зорилтот хүрхийн тулд төслийн хэргэжилт ба удирдлагад ерөнхийд нь хяналт тавих үүрэгтэй, холбогдох  яам, байгууллагын төлөөлөлөөс бүрдсэн төслийн удирдах хороо ажиллаж байна.

Төслийн удирдах хорооны хариуцлага, үүргүүд нь:

  • Удирдах хороо нь төслийн хэргэжилтийг бодлогын түвшинд удирдан чиглүүлэх, хяналт тавих үүргийг хүлээнэ.
  • Төслийн бичиг баримтанд тодорхойлсон зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийцүүлэн төслийн хэрэгжилтийг удирдан чиглүүлнэ.
  • Төслийн үйл ажиллагааг холбогдох бусад салбар яам, байгууллагын үйл ажиллагаатай холбон зохицуулна.
  • Төсвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлана.
  • Төслийн хэрэгжилт, гарч буй ахицыг төслийн бичиг баримт, жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилт, гарвал зохих үр дүнтэй харьцуулан санал зөвлөмж өгнө.
  • Санхүүгийн тайланг хэлэлцэж зардлыг зөв зохистой зарцуулсан эсэхэд хяналт тавина.

Үүнээс гадна үйл ажиллагааны дараах гол зарчмуудыг баримтлана:

  • Удирдах хороо нь улирал тутамд хуралдана. Онцгой шаардлага гарсан тохиолдолд Удирдах хорооны дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
  • Удирдах хорооны нийт гишүүдийн ¾ -аас дээш хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.
  • Шийдвэрийг хуралд хүрэлцэн ирсэн Удирдах хорооны гишүүдийн олонхийн саналыг үндэслэн гаргана.
  • Шаардлага гарвал Удирдах хороо нь бүтэц бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваариа өөрчлөх саналыг Эрүүл мэндийн сайдад тавьж болно.

ТУХ нь дараах яам, байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн яам
  • Сангийн яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Нийслэлийн засаг даргын тамгын газар
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • Анагаахын шинжлэх ухааны ерөнхий газар
  • Цус сэлбэлт судлалын үнэдсний төв
  • Халдварт өвчин судлалын үнэдсэний төв
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • ЭМСХХ-4,5 төсөл

ЭМСХХ-4,5 төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүн.

Дарга: 
 Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга 
Гишүүд: 
 
  • ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга
 
  • ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
 
  • ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга
 
  • ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга
 
  • ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга
 
  • ЭМЯ-ны Хналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
 
  • ЭМЯ-ны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга
 
  • ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга
 
  • ЭМЯ-ны БТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
 
  • ЭМЯ-ны БТГ-ын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга
 
  • СЯ-ны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга (зөвшилцсөнөөр)
 
  • БОАЖЯамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга (зөвшилцсөнөөр)
 
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл (зөвшилцсөнөөр)
 
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга (зөвшилцсөнөөр)
 
  • ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга (зөвшилцсөнөөр)
 
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга (зөвшилцсөнөөр)
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл (зөвшилцсөнөөр)
  • Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал
 
  • Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал
Нарийн бичгийн дарга: 
 ЭМСХХ-4, 5 төслийн НТХН-ийн зохицуулагч 

PARTNER ORGANIZATIONS

For more information about us