Төслийн нэр: “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР – 3” ТӨСӨЛ
Төслийн зорилго: Азийн хөгжлийн банкнаас 1997 онд эхлүүлсэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын чинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгал болон санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, салбарын чадавхийг бэхжүүлэх ба улмаар Монгол улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад оршино.
Хэрэгжих хугацаа: 2008 – 2013 он
Төслийн санхүүжилт:
Нийт 17,6 сая ам.доллар. Үүнээс:
Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд: Уг төсөл 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:
Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд өрх болон сумын эмнэлгийн үйл ажиллагааг бэхжүүлэн сайжруулах замаар нийт хүн амд, нэн ялангуяа эх, хүүхэд, ядуу амьдралтай нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст эрүүл мэндийн анхан шатны болон суурь тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоно.
Төслийн хүрээнд Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв зэрэг төслийн 5 аймагт нийт11 сумын эмнэлэг, 2 өрхийн эмнэлгийг шинээр барьж, 8 сум, сум дундын эмнэлгийг шинэчлэн засварлахаас гадна нийт 39 сумын эмнэлэгт цэвэр усны худаг гаргаж 19 сумын эмнэлгийг цэвэр болон бохир усны иж бүрэн системитэй болгоно. Мөн Архангай, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд их засвар хийж, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийг өтгөтгөхөөс гадна Нэгдсэн эмнэлгүүдийг сумын эмнэлгүүдтэй цахим сүлжээгээр холбож эмнэлгийн мэргэжилтний зайн сургалт явуулах, мэдээлэл солилцох, дамжуулах, эрүүл мэндийн цахим мэдээний сан бий болгох нөхцлийг бүрдүүлнэ.
Төслийн 5 аймгийн Нэгдсэн эмнэлгийн зарим шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээс гадна нийт 90 сумын эмнэлэг, төслийн аймгууд болон нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 60 өрхийн эмнэлгийг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангана.
Өрх, сумын эмнэлгийн эрх зүйн орчин, санхүүжилтийг боловсронгуй болгон, эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт, өрх, сумын эмнэлэгт мөрдөгдөх эмчилгээ, оношлогоо, гардан үйлдлийн удирдамж, эмнэлзүйн хөтөч зэргийг шинэчлэн өвчтөн хүлээн авах, шилжүүлэх, лавлагаа тусламж үзүүлэх болон эмнэлэг хоорондын уялдаа зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж баримт бичгүүдийг боловсруулна.
Мөн өрх, сумын эмнэлгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон загвар боловсруулан туршин нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Эдгээр өөрчлөлт шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор анхан шатны нэгжид ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан олон хэлбэрийн сургалт зохион байгуулахаас гадна орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажилтнууд болон ард иргэдэд чиглэсэн өргөн хүрээний ухуулга сурталчилгааг зохион явуулна.
Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх боломжийг судлан туршиж үр дүнг тооцно.Эрүүл мэндийн даатгалын хамралт болон даатгалаас санхүүжих тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар даатгалын үр өгөөжийг нэмэгдүүлэн даатгуулагчдад учирч буй санхүүгийн дарамтыг бууруулна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн хэмжээг эмнэлгийн тусламжийн бодит зардалтай уялдуулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж бодлогын зөвлөмж баримт бичгүүдийг боловсруулна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд хийгдэж буй өөрчлөлт шинэчлэл болон эмнэлгийн санхүүгийн удирдлага, эдийн засгийн үр ашгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх сургалтыг салбарын удирдах болон санхүүгийн ажилтнуудад зориулан зохион байгуулна. Мөн эмнэлгийн удирдах зөвлөл байгуулах, эмнэлгийн удирдлагыг хариуцлага урамшуулал бүхий гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах гэх зэргээр эмнэлгийн үр ашиг гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн зах зээлийн өрсөлдөөний зарим нэг хэлбэрийг нэтрүүлэх боломжийг судлан туршиж үр дүнг тооцно.
Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд салбарын хүний нөөцийн төлөвлөлтийн загварыг боловсруулах, хүний нөөцийн байршуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулахаас гадна салбарын ажилчдыг урамшуулах, нэн ялангуяа хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтүүдийг хөхүүлэн дэмжиж тогтвортой ажиллуулахад чиглэсэн нийгмийн халамжийн, санхүүгийн болон санхүүгийн бус урамшууллын олон арга хэлбэрийг судлан нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, сургалтын агуулга, чанарыг сайжруулна.Хүний нөөцийн удирдлагын чиглэлээр хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулна.
Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын хэмжээнд төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ, бодлого боловсруулах үйл явцад салбарын хэмжээний хандлагыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлийг бэхжүүлэн хоорондын уялдааг хангах болон эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр сургалт зохион байгуулж чадавхийг бэхжүүлнэ.
Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавихаддэмжлэг үзүүлнэ.Эрүүл мэндийн салбарын засаглалыг сайжруулах зорилгоор эмнэлгийн байгууллагын гүйцэтгэлийг иргэдэд нээлттэй болгох, үйлчлүүлэгч, өвчтөний оролцоог дэмжсэн бүтцийг бий болгох санаачлагыг туршин нэвтрүүлнэ. Мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.