ТЕНДЕРИЙН УРИЛГА - Эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, Мэдээлэл технологи, оффис болон

Тендер шалгаруулалтын нэр: Эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, Мэдээлэл технологи, оффис болон зар сурталчилгааны тоног төхөөрөмж нийлүүлэх
Огноо: 2019 оны 12 дугаар сарын  30-ны өдөр
Зээлийн дугаар ба нэр: G0236: Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 4 төсөл
Тендер шалгаруулалтын дугаар: G04
   
1. Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас “ЭМСХХ-4” төслийг хэрэгжүүлэх зорилгоор буцалтгүй тусламж авсан ба тусламжийн хэлэлцээрийн дагуу хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.  

2. Эрүүл Мэндийн Яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, Мэдээлэл технологи, оффис болон зар сурталчилгааны тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 3 багцад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна:

1-р багц– Клиник физиологи, сувилахуйн тоног төхөөрөмж
2-р багц– Олон нэр төрлийн эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж
3-р багц- Мэдээлэл технологи, оффис болон зөр сурталчилгааны тоног төхөөрөмж

Барааг хүлээлгэн өгөх, дагалдах үйлчилгээг гүйцэтгэж дуусгах хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 3-4 сар байна.

3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.

4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 4 төслийн төсөл хэрэгжүүлэгч нэгж (ТХН)-ээс нэмэлт мэдээлэл авч, 09:00 цагаас 12:00 цаг, 14:00 цагаас 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

5. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000.00 (тавин мянган) төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг урилгын төгсгөлд заасан дансанд шууд шилжүүлнэ. Баримт бичгийг хилийн чанадад хүргэх тохиолдолд агаарын шуудан, дотоодын хүргэлтэд ердийн шуудангаар илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

6. Тендерийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр, 15 цаг 00 минут (Улаанбаатарын цагаар) эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт дараах дүнтэй төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 1: 16,500,000.00 төгрөг
Багц 2: 10,500,000.00 төгрөг
Багц 3: 22,500,000.00 төгрөг

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр, 15 цаг 00 минутад урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

7. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Эрүүл мэндийн яам хариуцахгүй.

Ж.Баяртогтох, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ЭМСХХ-4, 5
Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-4, 5”НТХН
Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2
Засгийн газрын 8-р байрны өргөтгөл
3-р давхар, 4 тоот өрөө
Утас: 976-11-317851
Факс: 976-11-329369

Банкны нэр: Төрийн банк
Дансны нэр: ЭМСХХӨТӨЛБӨР-4төсөл/тендер/
Дансны дугаар:  240026067406

 

2019-12-30

Видео мэдээлэл

Хамтран ажилладаг байгууллагууд

Copyright © 2013
Developed by Super Assist Systems LLC