Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн ажлын тайланг танилцуулах хаалтын хурал болов

ЭМЯ, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн зөвлөх баг  Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн ажлын тайланг танилцуулах хаалтын хурлыг 2019 оны 6 дугаар сарын 12-ний өдөр зохион байгууллаа.

Хуралд ЭМЯ, Азийн хөгжлийн банк, Канад  улсын Элчин сайдын яам, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Канадын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэг (КОУЭМН)-ийн удирдлага, мэргэжилтнүүд болон зөвлөхүүд оролцлоо.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хурлыг нээж үг хэлэхдээ төслөөр хүрсэн үр дүн, амжилтын танилцуулж төслөөр Монгол Улсын цусны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлж олон шинэ технологийг нэвтрүүлснээр манай улсад цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөц нэмэгдсэний тэмдэглэжээ. Түүнчлэн, ЦССҮТ Англи улсад төвтэй Чанарын баталгаажуулалтын  олон улсын байгууллагын хөндлөнгийн үнэлгээгээр ISO9001:2015 стандартын шаардлагыг бүрэн хангаж, “Чанарын баталгаажуулалтын гэрчилгээ”–г 2019 оны 5-р сарын 23-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар авч байгаа нь манай улсын цус сэлбэлт судлалын салбар ОУ-ын түвшний тусламж үйлчилгээг үзүүлэх түвшинд хүрснийг онцгойлон тэмдэглэн баяр хүргэв.

Эрүүл мэндийн байгууллага (ЭМБ)-ын хог хаягдлын менежмент, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах бүрэлдэхүүн тус бүрийн хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын бүртгэл, мэдээлэл сайжирч, эмнэлгийн ажилтнуудын халдварын эрсдэлт өртөх байдал буурч, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал сайжирсан юм.

Тус төслийн хүрээнд олон улсад болон дотоодод нэр хүндтэй, туршлагатай олон арван зөвлөх, мэргэжилтнүүд ажилласан нь олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, нутагшуулах, үндэсний заавар, журмыг шинэчлэн боловсруулах,  эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

Төслөөс гарсан үр дүн, амжилт, ололт, сургамжийн талаар төслийн менежер АУ-ны доктор Р. Эрдэнэтунгалаг, КОУЭМН-ийн зөвлөх багийн ахлагч АУ-ны доктор Лүис Томалти,  ЦССҮТ-ийн чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, төслийн зөвлөх Т. Алимаа нар илтгэл тавилаа.  
Энэхүү төсөл нь олон улсын сайн туршлага судалсны үндсэн дээр манай орны эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулахад ихээхэн ахиц гарах нөхцөл, боломжийг бүрдүүлээд байна.

 

2019-06-18

Видео мэдээлэл

Хамтран ажилладаг байгууллагууд

Copyright © 2013
Developed by Super Assist Systems LLC