Увс аймгийн НЭ-ийн Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лабораторийн их засварын нээлт

Азийн Хөгжлийн банк (АХБ)- ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”(ЭМСХХ-5) төсөл нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 2013 оноос 21 аймаг, УБ хотын 8 дүүрэг, 3 дахь шатлалын 7  эмнэлэгт хэрэгжиж байна. Төслийн нийт төсөв 38.19 сая ам.доллар бөгөөд 30 сая ам.доллар нь АХБ-ны хөнгөлттэй зээлээр, 7,71 сая ам.долларыг Монгол улсын Засгийн газраас санхүүжүүлсэн.

Энэхүү ЭМСХХ-5 төслийн хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лабораторийн их засвар, Хог хаягдлыг түр хадгалах байр, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат, Увс аймгийн Засаг дарга Д. Батсайхан, Аймгийн ИТХ-ын дарга Э. Насанбат, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц. Отгонбаяр, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д. Доржготов болон ЭМСХХ Нэгдсэн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн Зохицуулагч А. Мөнхтайван, бусад мэргэжилтнүүд оролцлоо.

 Төслийн хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 2,1 тэрбум (2,129,029,104.6) төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, давхардсан тоогоор 91 эмч мэргэжилтнүүдийг сургаад байна. Үүнд:

  • Төвлөрсөн ариутгалын тасгийн (138 м2 талбай) их засварын ажилд 155,5 сая төгрөг, 712,5 сая төгрөгийн өртөгтэй 13 төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмжийг;
  • Нян судлалын лабораторийн (104.5 м2 талбай) их засварын ажилд 122,5 сая төгрөг, 381,5 сая төгрөгийн өртөгтэй 21 төрлийн 26 ширхэг тоног төхөөрөмж;
  • Хог хаягдлыг түр хадгалах байрыг (78.9 м2 талбай) барихад 162,9 сая төгрөг, 181,2 сая төгрөгийн өртөгтэй 16 төрлийн 115 ширхэг тоног төхөөрөмж;
  • Цусны салбар төвийг (109 м2 талбай) засварлахад 51 сая төгрөг, 361,4 сая төгрөгийн өртөгтэй 44 төрлийн 66 ширхэг тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлж суурилуулан ашиглалтанд оруулж байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд тус аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрахад орчин үеийн техник, технологийн шинэчлэлийг хийлээ.

2019-01-31

Видео мэдээлэл

Хамтран ажилладаг байгууллагууд

Copyright © 2013
Developed by Super Assist Systems LLC