УГТЭ-ийн Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лабораторийн барилгын засварын нээлт

ЭМСХХ-5 төслийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах бүрэлдэхүүний хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторийн барилгын  их засварыг хийж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг  зохион байгууллаа. 

Төслийн үр дүнд эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж байгаа юм. 
Төслийн үр дүнд төсөл хэрэгжиж байгаа эрүүл мэндийн байгууллагын нян судлалын лаборатори, төвлөрсөн  ариутгалын тасгийн дэд бүтцийг орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын болон үндэсний стандарт, удирдамжийг ашиглан шинэчлэн сайжрууллаа.
Эмнэлгүүдийн ариутгалын тасгуудад өмнө нь ашиглаж байгаагүй багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмж тавигдсанаар эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулж,  багаж хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал нэмэгдэх, ариутгалыг  хяналтын системийн тусламжтай бүрэн хянах боломжийг бүрдүүллээ.

 Өнөөдөр хүртэл төслөөр халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр мөрдөгдөж буй дүрэм, журмыг хянаж, боловсронгуй болгосон бөгөөд 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, лабораторийн эмч,  лаборант  нарт онолын шинэ мэдлэг олгох, чадваржуулах олон үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлээд байна.

Цаашид 2019 онд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал, нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх болон  ажлын байран дахь сургалтуудыг тус тус зохион байгуулна. Мөн 2019 онд шинээр нэмэгдсэн 8  эрүүл мэндийн байгууллагын төвлөрсөн ариутгалын тасгийн  барилгын засварын ажил хийх, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, эмч, мэргэжилтэнд сургалт явуулах үйл ажиллагаанууд хийхээр төлөвлөөд байна.

 

 
2019-01-31

Видео мэдээлэл

Хамтран ажилладаг байгууллагууд

Copyright © 2013
Developed by Super Assist Systems LLC