Увс аймгийн цусны салбар төвийн нээлт

УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Засгийн газрын баг бүрэлдэхүүн,  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМСХХ-4, 5 Нэгдсэн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван нар Увс  аймагт ажилласан. Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд тус аймгийн цусны салбар төвийн барилга, хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авах нээлтэнд оролцсон юм.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл Увс аймгийн салбар төвд хэрэгжиж 2016 онд 51 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдэж, 44 нэр төрлийн 66 ширхэг 361 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Төсөл хэрэгжсэнээр Увс аймгийн 81 мянган хүнд амд найдвартай аюулгүй цус цусан бүтээгдэхүүнийг хүрэлцээтэй хэмжээгээр бэлтгэн нөөцлөх боломж бүрдсэн,  ингэснээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хадгалах хугацаа уртассан. 3 сар хадгалдаг байсан сийвэнгийн бүтээгдэхүүнийг 2-5 жил хүртэл хадгалах боломжтой болсон. Хөдөө орон нутагт цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын зөөврийн хөргөгчтэй болсоноор хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдахгүйгээр ЦЦБ-ийг зөөвөрлөн хэрэглэх боломжтой болсон. 2015 онд 700 гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол төсөл хэрэгжсэнээр 2016 онд 170 гаруй нэгжээр нэмэгдэж бүтээгдэхүүн үйдвэрлэл 10%-иар нэмэгдсэн юм.

2017-02-16

Видео мэдээлэл

Хамтран ажилладаг байгууллагууд

Copyright © 2013
Developed by Super Assist Systems LLC