Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши Монгол Улсад айлчиллаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши Монгол Улсад айлчилж, тус банкны санхүүжилтээр манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Энэхүү ажлынхаа явцад Ноён Аюуми Кониши Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д зочилж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”  (“ЭМСХХ-5”) төслийн хүрээнд тус төвд ханган нийлүүлсэн тоног төхөөрөмж, цусны албанд шинээр нэвтэрч буй технологиудтай танилцан, төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж сайшаалаа.

Мөн Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төслийн санхүүжилтээр барьж ашиглалтанд оруулсан Чингэлтэй дүүргий 15-р хорооны “Энэрэнгүй сэтгэл” Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, Аюуми Кониши- АХБ-ны Зүүн Азийн Газрын захирал, Ж.Алтантуяа- АХБ-ны Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах ажилтан, Раушан Маматкулов- АХБ-ны Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн, “ЭМСХХ-4, 5” төслийн НТХН-ийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал, ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр, .Лхагва- ЧД Эрүүл мэндийн төвийн дарга, “ЭМСХХ-5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг нар оролцлоо.

 

2017-01-27

Видео мэдээлэл

Хамтран ажилладаг байгууллагууд

Copyright © 2013
Developed by Super Assist Systems LLC